Байр суурь2 мин унших
П.Сайнзориг: Улсын нөөц бүрдүүлэлтээр хувийн хэвшилтэй хамтран ажиллах орон зай бололцоо нь хэр байна!
УИХ-ын чуулганы /2026.11.12/-ны өдрийн хуралдаанаар Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн П.Сайзориг:
Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. 1 дүгээрт улсын нөөц гэхээр хүн болгон мэддэггүй8 хаалттай байдаг юм шиг ойлголттой байдаг. Эдгээрийн улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалалт хамгаалалт үүнийг сэлгэх гэдэг зүйлүүд дээр одоогийн хууль эрх зүйн орчин хангалттай явж байгаа юу? Үүний хяналтыг цаашдаа сайжруулах асуудал дээр ямар бодлого барьж байгаа юм? Бид төсөв мөнгөө батлаад өгч байгаа, ерөнхий төсвийн гүйцэтгэл сонсож байгаа боловч зарим зүйлүүд дээр УИХ-ын аль байнгын хороо тодорхой тухайлан сонсож тайлан мэдээллийг авдаг байх. Ийм чиглэл рүү бид явах ёстой. 2 дугаарт улсын нөөцийг зарцуулах зориулалтууд ойлгомжтой. Гамшиг осол, нийтийг хамарсан эсвэл эдийн засгийн аюулгүй байдал, иргэдийн амьжиргаанд массаар нь нөлөөлж болох үзэгдлүүд дээр улсын нөөцийг захиран зарцуулж ашиглаж байгаа. Гамшгийн эрсдэлийг бууруулахад зарим зүйлүүдийг ойлгохгүй байгаа.
Жишээ нь нийслэлд үер болоход улсын нөөцөөс зарим бараа материалыг гаргахаас эхлээд шийдвэр гаргалт нь маш хүнд байдаг. Шууд зарцуулчхаж, шууд ашиглаж болдоггүй, гамшиг хэлж ирэхгүй. Гамшгийн түвшин буюу шар түвшин рүү шилжье гэхээр ЗГ-ын баталсан журмаар заавал хүний амь нас эрсэдсэн тохиолдолд шар зэрэг рүү шилжинэ. Үер гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжгүй байдаг. Энэ хууль эрх зүйн орчин өөрчлөгдсөн юм болов уу, ямар түвшинд байгаа вэ?
Нийслэлд үер гамшиг болоод Шар түвшин рүү шилжүүлье гэхээр хүний амь нас эрсдээгүй учраас шар түвшин рүү шилжүүлэхгүй буюу шар түвшинд шилжиж байж зарим орон нутгийн нөөцийг ашиглаж гамшиг осолоос урьдчилан сэргийлэх гээд байдаг. Заавал хүний амь нас эрсдэж, хүндэрсэн хойно асуудалд хандах ёстой юм шиг байдлаар хууль эрх зүйн орчин зарим талдаа байдаг.
Сүүлийн асуулт, улсын нөөцдөө авах хугацаатай бараа материал дээр тэр үйлдвэрлэгч нь дотоодод байгаа бол үйлдвэрлэгчтэй гэрээ хийгээд ийм нөхцөлүүдэд гаргаж өгөх нөөцийг тухайн үйлдвэрт нь байлгадаг олон улсын жишгүүд байдаг. Ийм нөхцөлд шууд үйлдвэрлэгч гэрээтэй, нийлүүлэлтээсээ үл хамаараад улсын нөөцийг тэргүүн ээлжид гаргаж өгөхөөр гэрээ контракт хийгээд явдаг. Манайх агуулах саванд хэвтэж байгаад хугацааг нь дуусахын өмнө гаргаж сэлгэж наана цаана болгодог юм уу. Улсын нөөц бүрдүүлэлтээр хувийн хэвшилтэй хамтран ажиллах орон зай бололцоо нь хэр байдаг юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
