Байр суурь2 мин унших

О.Саранчулуун: Гамшгийн үед өртсөн хүмүүсийн судалгаа мэдээлэл гардаг уу

УИХ-ын чуулганы /2026.11.12/-ны өдрийн хуралдаанаар Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

ОБЕГ гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, учирсан хохирол, нас баралт зэрэг мэдээллийг бүртгэж байгаа. Энэ мэдээллийн сан дотор нийгэм хүн ам зүйн мэдээлэл байдаг байх. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөл муутай, хараа муутай ахмад хүмүүс хамгийн их аливаа гамшиг осолд өртөмхий бүлэг. Танайхаас гаргаж байгаа статистик, мэдээлэл бүртгэл дотор хохирлын статистик нөгөө талдаа гамшигт өртсөн иргэдийн бодит хэрэгцээ, эмзэг байдал нь нийгмийн хамгаалал зэргийн судалгаа байна уу? .

Хоёрт, гамшигт өртлөө гэж бодъё ямар нэгэн гамшигт өртөхөөр эргээд тэр өртсөн хүн амын бүлэгтээ зориулсан үйлчилгээнүүд нь дараа нь гамшгийн дараах арга хэмжээнд нь хүртээмжийн асуудал хэр байдаг юм бол.

Анхааруулга нь хүртээмжгүй харагдаад байгаа. Бид нэг удаа Их хурлын чуулганы үеэр сургалт сануулга хийгээд бүгд цуглах талбай цугларна уу гээд дуудаад гарахад хугацаатай 30 минутын дотор. Гишүүд бүгдээрээ гараад явахад миний алхалт бол 30 минутад хүрээгүй. Хэрвээ тэр жинхэнээсээ гамшиг байсан бол би байхгүй байх байсан.

Энэ мэтчилэн бусдаасаа илүү хөдлөх, явах бэрхшээлтэй хүмүүс, хараа муутай хүмүүс, сонсож чадахгүй, ахмадуудад гамшгийн мэдээлэл нь хүртээмжгүй байдаг. Үүн дээр ямар шинэ зохицуулалт энэ хуулийн төсөлд орж ирэх юм бэ? Эсвэл оруулж ирэх боломжтой орон зай нь хаана байна вэ. Монгол улс хүний эрхийн тухай хуультай олон улсын гэрээ конвенцод нэгдсэн. Нүбын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцын 11 дүгээр зүйл дээр тухайлан заасан. Шууд уялдаж байгаа ,түүнтэй холбоотой тусдаа төлөвлөгөө байх ёстой. Мэдээллийн хүртээмжтэй байх, гамшгийн эрсдэлийг бууруулахад ингэж арга хэмжээ авна гэсэн мэдээлэл байх хэрэгтэй. 

Сэтгүүлч moto:1793938945957895

Холбоотой мэдээ