Байр суурь2 мин унших

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Улсын нөөц бүрдүүлэхэд төсөвт хэр дарамт үүсгэдэг вэ?

УИХ-ын чуулганы /2026.11.12/-ны өдрийн хуралдаанаар Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

Хуулийн хэрэгжилтийн тайлангаас харахад энэ хуулийг шинэчлэн найруулах, өөрчлөх, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байна. Үзэл баримтлалын хувьд энэ хуулийг хэлэлцэхийг  дэмжиж байна.

Нөөцийн тухай мэдээллүүд төрийн болон албаны тухай нууцын одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар нууцад хамрагдахаар зүйл заалтууд байгаа. Энэ хууль дээр гамшгийн мэдээллийн санд бүртгэхтэй холбоотой заалтууд байна. Өөрөөр хэлбэл гамшгийн мэдээллийн сан нөөцийг зөв ашиглах үүднээс энэ агуулгаараа ил тод байх нууцын жагсаалтад ороогүй байгаа мэдээлэл байна. Үүнтэй холбоотой зохицуулалтуудыг яаж харж байгаа вэ? Жишээнүүд харахад агуулгын зөрчлүүд гараад байна. 7.4 дээр гэрээт хадгалагчаас нууцын шалгалтыг шаарддаг мөртөө 7.5 дээр агуулахын сул талбайг ямар ч шалгалтгүйгээр гуравдагч этгээдэд түрээсэлж болохоор. Нууцтай холбоотой зохицуулалтууд дээр зөрөө гарахаар иймэрхүү байдал анзаарагдаад байна.

Хоёрдугаарт , төсөвт үзүүлэх нөлөө гэдгийг энэ дээр байхгүй гэчихсэн байна. Хуулийн төслийг харахаар улсын төсвөөр санхүүжүүлэх 10.1.7 дээр улсын төсвөөр санхүүжүүлэх 2 зардал байна. Дээр нь 16.1.1 дээр 21 аймаг, 330 сум, нийслэлийн төсөвт жил бүрийн нөөцийн хөрөнгө тусгах үүрэгтэй холбоотой, төсвийн зардал нэмэгдэхээр зүйл заалтууд орсон мөртлөө зардлын тооцоон дээрээ ямар ч нөлөө байхгүй гээд оруулсан байна . Энэ талаар мэдээлэл өгөөч

Сэтгүүлч moto:1793938945957895

Холбоотой мэдээ