Онцлох мэдээУИХ-ын үйл ажиллагаа2 мин унших

С.Бямбацогт: Улсын нөөцийн бараа материал бүрдүүлэхэд улсаас жилд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

УИХ-ын чуулганы /2026.11.12/-ны өдрийн хуралдаанаар Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт:

Нэгт, улсын нөөцийн бараа материал бүрдүүлэхдээ төсвийн хөрөнгөөр болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бүрдүүлж байгаа. Тухайлбал гурил будаа, бензин шатахуун, бусад бараа бүтээгдэхүүнийг. Улсын нөөцийн бараа материал бүрдүүлэхэд жилдээ улсаас хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

Хоёрт, нөөцийг хэрхэн яаж бүрдүүлж, хэрхэн яаж хадгалж, хамгаалж, эргүүлээд сэлгэж дахин бүрдүүлэлт хийж байгаа вэ? Ямархуу процесс хийж байгаа вэ? Энэ дээр ямар шинэчлэл орж ирж байгаа вэ? Улсын нөөцийн хөрөнгөөр гээд бензин шатахуун гурил, будаа, өвс тэжээл худалдаад авдаг. Харьцангуй зах зээлийн үнэ зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаж авдаг, хэрэглэдэг, буцаагаад бүрдүүлэхдээ дахиад худалдаж авдаг, агуулахын зардал элэгдэл хорогдол гэх мэт зардал гардаг. Цаашид ийм байдлаар яваад байх уу эсвэл хувийн хэвшлээ оролцуулаад хувийн хэвшилдээ тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлээд тэрүүгээрээ хувийн хэвшил нь үүрэг хүлээх үү.

Хувийн хэвшил нь бензин шатахуун, өвс тэжээл, гурил будааг нь байнга агуулах савандаа тогтвортой хадгалаад, хугацаа удах юм байнга сэлгэж эргэлтэд оруулж явбал нөөцийн мөнгө зөв зарцуулагдаж, нөөцийн бараа зөв хадгалагдаж явах боломжтой юм шиг санагдаад байна. Ийм байдлаар хийж болох уу?

УИХ-ын үйл ажиллагаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Холбоотой мэдээ

Улстөр