Онцлох мэдээГовийн бүс3 мин унших
ТАНИЛЦ: 2027 оны улсын төсөвт суусан Говийн бүсэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтууд

Говийн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын хөгжлийг дэмжих, авто зам болон инженерийн дэд бүтцийг өргөжүүлэх чиглэлээр 2027 оны улсын төсвийн төсөлд хэд хэдэн бүтээн байгуулалт тусгагдаад байна.
ӨМНӨГОВЬ АЙМАГТ
Үргэлжлэн хэрэгжих бүтээн байгуулалтууд:
* Цогтцэций сумын 960 суудалтай сургууль
* Цогт-Овоо сумын 320 суудалтай сургууль
* Даланзадгад сумын Ус, цаг уурын төвийн барилга
* “Буянт хотхон” хүүхдийн зуслангийн 250 ортой өвлийн байр
* Булган сумын “Их говийн эко хүрээлэн”
* Даланзадгад сумын аймгийн Шүүхийн барилга
Шинээр эхлүүлэхээр төлөвлөсөн ажлууд:
* Даланзадгад суманд 200 ортой цэцэрлэг
* Мандал-Овоо суманд 150 ортой цэцэрлэг
* Баяндалай–Гурвантэс чиглэлийн авто замын 37 км хэсгийн үргэлжлэл
* Сэврэй сумын 280 суудалтай Соёлын төв
* Гурвантэс сум дахь Хилийн цэргийн 0166 дугаар ангийн их засвар
* Ханхонгор сумын Эрүүл мэндийн төв
ДУНДГОВЬ АЙМАГ
Үргэлжлэх ажлууд:
* Говь-Угтаал сумын сургуулийн дотуур байр,
* Мандалговь-Чойр чиглэлийн авто замын эхний үе шат,
* Гурвансайхан сумын төвийн зам,
* Сайнцагаан сумын Усан спорт цогцолбор
* “Төв халх" дуулалт жүжгийн театр,
* Өндөршил сумын Соёлын төв,
* Луус сумын Спорт заал,
* Сайнцагаан болон Говь-Угтаал сумын цэвэр усны шугам,
* Дулааны станцын 2-р хэлхээ.
Шинээр эхлэх ажлууд:
* Сайнцагаан суманд Бүсийн төрөлжсөн ахлах сургуулийн дотуур байр (300 ор),
* Адаацаг сумын дотуур байр,
* Дэлгэрхангай сумын цэцэрлэгийн өргөтгөл,
* Эрдэнэдалай сумын 1.2 км замын дуусгал,
* Өндөршил сумын инженерийн шугам сүлжээ,
* Дэрэн сумын 15 ортой Эрүүл мэндийн төв,
* “10 аймгийн дулааны станц" төслийн 1-р хэлхээ.
ГОВЬСҮМБЭР АЙМАГ
Үргэлжлэх ажлууд:
*Шивээговь сумын 3-р сургууль,
*Сүмбэр сумын 1 болон 5-р сургуулийн өргөтгөл, 6-р цэцэрлэгийн өргөтгөл,
*Чойр-Мандалговь чиглэлийн авто зам,
*Баянтал-Чойр замын их засвар,
*”Боржигин" чуулган,
*Усан бассейн бүхий спорт цогцолбор,
*Дулааны станцын 2-р хэлхээ.
Шинээр эхлэх ажлууд:
*Сүмбэр суманд Хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон (150 суудал),
*Шивээговь сумын 6.9 км авто зам,
*Сүмбэр сумын үерийн хамгаалалт,
* “10 аймгийн дулааны станц" төслийн 1-р хэлхээ.
ДОРНОГОВЬ АЙМАГ
Үргэлжлэх ажлууд:
* Сайншанд дахь АШУҮИС-ийн салбар сургуулийн цогцолбор,
* Даланжаргалан сумын 320 суудалтай сургууль,
* Сайншанд сумын "Саран хөхөө" театр (700 суудал),
* Айраг сумын Соёлын төв,
* Газрын тос боловсруулах үйлдвэрийн цахилгаан хангамж (110 кВ-ын шугам, Ширээт дэд станц).
Шинээр эхлэх ажлууд:
* Сайншанд суманд Олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуулийн дотуур байр (300 ор),
* Хамарын хийд-Зүүнбаян чиглэлийн 8.5 км зам,
* Замын-Үүд-Сайншанд чиглэлийн 16 км замын их засвар,
* Ханги хилийн боомтын иж бүрэн шинэчлэл,
* Замын-Үүдийн 48 айлын ажилчдын орон сууц,
* Айраг сумын төвлөрсөн халаалтын зуух, шугам сүлжээ.
Дээрх бүтээн байгуулалтын ажлууд 2027 оны улсын төсвийн төсөлд тусгагдсан бөгөөд төсөв эцэслэн батлагдаж, холбогдох шийдвэр гарсны дараа төслүүдийн хэрэгжилт тодорхой болно.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
