Сурвалжлага2 мин унших
Библийн монгол орчуулгын 720 жил, бүрэн орчуулга хэвлэгдсэний 180 жилийн ой тохиож байна

Энэхүү түүхэн замнал, монголчуудын хэл, бичиг, оюуны амьдралд оруулсан хувь нэмэр, нийгэм, соёлын нөлөө ба орчин үеийн судалгаа, орчуулгын чиг хандлага, хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох зорилгоор “Библийн монгол орчуулга: шашин, түүх, хэл, соёлын судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.
Ариун Ариун Бичээс Нийгэмлэгийн захирал Б.Баярмагнай:
Энэхүү эрдэм шинжилгээний хуралдаанд Ариун Бичээс Нийгэмлэг, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын Үндэсний номын сангаас хамтран зохион байгуулж буй Олон улсын Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улс, Гэгээн Ширээт улс, Канад, Нэгдсэн Хаант улс, Филиппин, Япон улсын эрдэмтэн судлаачид оролцож байна.
Ариун Бичээс Нийгэмлэгийн "Стандарт монгол орчуулга судлал Библи" төслийн удирдагч, орчуулгын зөвлөх, Кэмбриджийн их сургуулийн Теологийн доктор Г.Баяржаргал:
Тэрээр, "СИРИ ХЭЛ ҮСГЭЭС КИРИЛЛ ХҮРТЭЛ: БИБЛИЙН МОНГОЛ ОРЧУУЛГЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ” сэдвээр илтгэл тавьлаа.
Мөн Канадын Алберта их сургуулийн Түүх, эртний грек, ром, шашны тэнхимийн профессор, доктор Марк Дикенс "ТӨВ ЕВРОАЗИ ДАХЬ ЭХЭН ҮЕИЙН ХРИСТИТГЭЛ БА БИБЛИЙН ОРЧУУЛГУУД" сэдэвт ҮНДСЭН ИЛТГЭЛ тавьж хэлэлцүүллээ. ШАШИН, СОЁЛ, НИЙГЭМ СУДЛАЛ; ТҮҮХ, СУРВАЛЖИЙН СУДАЛГАА; ХЭЛ ШИНЖЛЭЛ, УТГА ЗОХИОЛ, ОРЧУУЛГА ЗҮЙ гэсэн гурван салбар хуралдаанд Ромын Католик Сүмийн төв захиргааны Христийн шашны эв нэгдлийг дэмжих дикастеригийн нарийн бичгийн дарга, арчбишоп Флавио Пачэ, Япон улсын Оберлин их сургуулийн профессор доктор Төвчүүд Байгал, Их Британийн Илгээлт судалгааны Оксфорд төвийн судлаач, профессор Доктор Паул Вүүдс, Олон Улсын Библийн Нийгэмлэгийн Ази Номхон далайн бүсийн Орчуулгын зохицуулагч доктор Эдгар Баттад Эбохо болон МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС-ийн профессор багш нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Түүнчлэн Ариун Бичээс Нийгэмлэгийн Библийн монгол орчуулгын түүхийн үзэсгэлэн болон Монгол Улсын үндэсний номын сангийн зарим үнэт үзмэрүүдийг Bluemon төвийн нэгдүгээр давхарын Норпей Арт галерейд 2026 оны 11 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд олны хүртээл болгоно.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Философи, шашин судлалын тэнхимийн профессор,Доктор М.Отгонбаяр:
"Энэ хурал бол Христийн шашны талаар үндэсний бөгөөд олон улсын түвшинд анх удаа зохион байгуулж буй Эрдэм шинжилгээний хурал гэдгээрээ онцлог юм" хэмээн тодотголоо.
Түүхээ таньж, өв соёлоо судалж, мэдлэгээ хуваалцах энэхүү онцгой үйл явдалд эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд болон түүх, хэл, соёлоо сонирхогч олон хүн хүрэлцэн ирсэн юм.




Сэтгүүлч Ц.Соёлмаа
