Байр суурь1 мин унших
О.Саранчулуун: Нийгмийн зорилтот бүлгүүдийн төлөөллийн оролцоог хэрхэн хангах вэ?
100 мянган хүн амтай нэг дүүрэгт 3 мянган хүн, 10 мянган хүн амтай сум 500 хүн, 2 мянган хүнтэй багт 100 хүн шаардлагатай болох юм байна. Тэгвэл асуудлыг хэлэлцэнэ гэсэн тооцоо гарч байна. Гэтэл энэ тооноос гадна бид бүлгийн төлөөллийг яаж хангах юм гэдэг асуудал байгаа. Яагаад гэвэл тухайн нутаг дэвсгэрт амьдардаг мөртлөө бүртгэлгүй иргэд байдаг. Шилжиж ирсэн, түр оршин сууж байгаа хүмүүс байна.
Тоон гарын үсэг одоог хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст яг үнэндээ хүртээмжтэй шийдэл биш гээд байдаг. Үүндээр цахим системийн хүртээмж том саад болдог. Тоон гарын үсгээс болоод банкны үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүс маш их байдаг. Заавал асран хамгаалагчаа авчраад оролцдог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн зорилтот бүлгүүдийн хувьд үүндээр ямар зохицуулалтыг судалж үзсэн бэ?
Сэтгүүлч moto:1793938945957895
