Байр суурь1 мин унших
Манай улс усгүй болсон учир бид энэ хуулийг хэлэлцүүлж, засаж залруулах ёстой
УИХ-ын чуулганы /2026.11.13/-ны өдрийн хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн Р.Сэддорж гишүүн хариуллаа.
14 жилийн өмнө Монгол Улс устай байсан. Одоо дэлхийн дулаарлаас болоод тэгдэг юм уу, уур амьсгалын өөрчлөлтөөс болдог юм уу, уул уурхайн зориулалтаар усыг их хэрэглэснээс болдог юм уу усгүй болсон. Ийм учраас бид энэ хуулийг оруулж хэлэлцүүлж, засаж залруулж явах ёстой. Уул уурхайг зогсоохгүй, одоо байгаа төслүүдээ зогсоохгүй үйл ажиллагаанд нь нөлөөлөхгүй. Ялангуяа гадаргын усыг, ашиглахгүй байгаа усыг үнэтэй болгож гүний ус хэрэглэж байгаа газрууд руу явуулъя гээд байгаа.
Сэтгүүлч Х.Оюумаа
