#ТойрогУвс аймаг1 мин унших
Ирэх онд Увс аймагт 52 төсөл хэрэгжинэ

Баруун бүсийнхээ гишүүдийн хамтаар ирэх 2027 оны улсын төсөвт УВС аймагт нийт 496 тэрбум төгрөгийн нийт 52 төслийг тусгууллаа.
Тухайлбал:
- Өмнөговь, Түргэн, Тариалан, Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун сумдын АВТОЗАМЫН ажил
- Малчин, Зүүнхангай, Улаангом сумын 2 болон 6 дугаар сургууль, Өмнөговь сумдад Сургуулийн барилга
- Өндөрхангай, Зүүнхангай сумдад Цэцэрлэгийн барилга
- Түргэн, Хяргас сумдад Эрүүл мэндийн төвийн барилга
- Ховд суманд Сургуулийн спорт заалны барилга
- Сагил, Бөхмөрөн сумдад Соёлын төв
- Улаангом сумын 1, 3, 5, 6, 7, 9, 10, 12 дугаар багт 3х3 сагсан бөмбөгийн талбай зэрэг шинээр нийт 39 төсөл хэрэгжинэ.
Увс аймаг
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
