Байр суурь2 мин унших
П.Сайнзориг: Хамгаалалтын газар дээр инженерийн байгууламж барих асуудалд уг хууль дээр дахин боловсруулах уу?
УИХ-ын чуулганы /2026.11.13/-ны өдрийн хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Усны хуулийн шинэчилсэн найруулгыг зарчмын хувьд хэлэлцэхийг дэмжэнэ. Бичвэрүүд нь ярьж байгаагаасаа зөрөөд байна. Хуулиар процессыг бичих биш дандаа сайд, агентлагийн даргаар журмаар шийднэ гэдэг эрх мэдлийг төвлөрүүлж авч байгаа, үзэмжээрээ шийдэхийн тулд. Зөвшөөрлийн хууль холбогдох бусад хууль тогтоомжийн хуулиудтай бүгдтэй зөрчилдөнө. 30.2 дээр гишүүд асууж байна УЦС зогсох уу гээд. Одоогийн бичвэрээр зогсоно. Зөвхөн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц бүтэц бүхий байгууламжаас бусад бүх төрлийн барилга байгууламж барихыг хориглочихсон. Амаараа худлаа хэлээд байдаг ажлын дэд хэсгээс болно гээд байдаг. Гишүүдийг худлаа төөрөгдүүлдэг, улс төр болгодог, нэг нь усанд хайртай бусдууд нь усанд хайргүй мэт харагдуулдаг хариуцлагагүй төрийн албан хаагчид сууж байна.
Усны асуудал гэдэг эрх ашгуудын баланс. Үүнд хүн ундтай устай байхаас, амьд явах эрхээс шалтгаалж байгаа. Эдийн засгийн хөгжлийн асуудлууд, урт хугацааны уур амьсгалын өөрчлөлтийг яаж даван тэсэж гарах вэ гэдэг асуудал яригдана. Маш чухал асуудал. Аль нэг рүү нь хазайж савж болохгүй. Газрын нэгдсэн менежментийг 7, 8 байгууллагад салгаад өгчихсөн. Газрыг хэн мэднэ, газар дээр байгаа усыг ой болон амьтны менежментийг шийднэ. Таны харж байгаа өнцгөөр усны менежмент өнөөдрийн нөхцөл байдал дээр ямар харагдаж байгаа вэ?
Байгалийн нөөц уур амьсгалын өөрчлөлтийн яамаа байгуулъя. Газрын менежмент, ус амьтан, ой, газруудыг салгаж байгаа зүйлсээ нэгдсэн хуваарилъя. Газрын нэгдсэн төлөвлөлтөө хийж байж хаана уул уурхайгаа явуулах, хаана уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлэх, хаана ус цөв хөөрмөө байгуулах бүх зүйлыг шийднэ. Газрыг мэдэхгүй мянга тонгочоод ч нэмэргүй.
Сэтгүүлч Х.Оюумаа
