Үйл явдалТүүх, уламжлал1 мин унших

Эзэн Чингисээрээ бахархахын зэрэгцээ их түүхэндээ дүйцэх хөгжлийг бүтээх цаг!

Эзэн Чингисээрээ бахархахын зэрэгцээ их түүхэндээ дүйцэх хөгжлийг бүтээх цаг!
УИХ-ын дарга С.Бямбацогт

Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ой, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганыг хуралдууллаа.

820 жилийн тэртээ Эзэн Чингис хаан тархай бутархай монголчуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулан дэлхийн түүхийг өөрчилсөн билээ.

Өвөг дээдэс маань эв нэгдэл, эр зориг, төр засах их ухаанаараа дэлхийг тамгалсан. Харин бидний үеийнхний үүрэг бол тэр их түүхэндээ дүйцэхүйц хөгжил дэвшлийг эх орондоо бүтээх явдал юм.

Өнөөгийн Монголын хүч чадал газар нутгийн уудам, байгалийн баялгийн хэмжээгээр бус, иргэдийнхээ мэдлэг боловсрол, үндэсний эв нэгдэл, шударга хууль, хүчирхэг төр, хөгжлийн бодит үр дүнгээр хэмжигдэх учиртай.

Түүхээрээ бахархах сайхан. Түүхэндээ дүйцэх ирээдүйг бүтээх нь түүнээс ч эрхэм.

Өвөг дээдсээсээ өвлөсөн тусгаар тогтнол, төрт ёсны үнэт өвөө эрхэмлэн хамгаалж, хойч үедээ хөгжсөн хүчирхэг Монгол Улсыг өвлүүлцгээе!

МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР МОНГОЛ УЛС ХҮЧИРХЭГЖИН МАНДАХ БОЛТУГАЙ!

Түүх, уламжлал

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Холбоотой мэдээ

Боловсрол, Соёл, спорт, залуучууд