Онцлох мэдээУлсын нэгдсэн төсөв1 мин унших

Н.Учрал: Дуусдаггүй олон яриаг дуусгаж, суурь асуудлаа шийдэж чадлаа

Н.Учрал: Дуусдаггүй олон яриаг дуусгаж, суурь асуудлаа шийдэж чадлаа

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өргөн барьсан 2027 оны Төсвийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар эцэслэн баталлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “2027 оны улсын төсвийг хэлэлцэн дэмжиж, баталсан УИХ-ын эрхэм гишүүд та бүхэнд баярлалаа.

2027 оны төсөв нь,

-Татварын орлогын эзлэх хувь хэмжээ 90 хувь байсныг 79 хүртэл бууруулсан

-ТӨК-иудын цэвэр ашиг, хүүгийн орлогоос төсвийн 21 хувийг бүрдүүлсэн

-Татварын багц хуулийг хэрэгжүүлснээр 1.3 их наядын бодит дэмжлэг үзүүлсэн

-ААН-үүдээ дэмжиж, 2027 онд 17 мянга, 2030 он хүртэл 41 мянган ажлын байр нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүллээ.

Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлт, тэтгэврийн шинэчлэл хэрэгжинэ. 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ. Төрийн албан хаагчдын цалинг 33 хуулиар зохицуулж байсныг өөрчилж, цалинг 10-20 хувиар үе шаттай нэмнэ. Дуусдаггүй олон яриаг дуусгаж, суурь асуудлаа шийдэж чадлаа. Шинэчлэл, өөрчлөлтийн хуулиудаа хэрэгжүүлэх боломжийг бий болгосон төсөв боллоо” хэмээв.

Улсын нэгдсэн төсөв

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Холбоотой мэдээ

Эдийн засаг, Худалдаа