Үйл явдалУИХ-ын үйл ажиллагаа1 мин унших

С.Бямбацогт: Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг дэмжинэ

С.Бямбацогт: Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг дэмжинэ

Өчигдрийн /2026.11.12/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын дарга С.Бямбацогт дараах байр суурийг илэрхийлэв.

Хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн нэгдсэн.

Иргэдийн энэ санаачилга, шаардлагыг УИХ-ын даргын хувьд бүрэн дэмжиж УИХ-аар хэлэлцүүлэхээр ХЗБХ-нд шилжүүллээ.

Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг хойшлуулж, цаг алдах ёсгүй.

Засгийн газарт Хөрөнгө хураах хуулийн төслөө яаралтай өргөн мэдүүлэх үүргээ биелүүлэхийг чиглэл болголоо.

Төрийн албыг хэнбугай ч хувьдаа завших, хөлжих, хөрөнгөжих хэрэгсэл болгож болохгүй.

Ард түмний боломжийг хулгайлсан этгээдэд заавал хуулийн хариуцлага хүлээлгэж, хууль бусаар олсон хөрөнгийг нь хурааж, улсад учруулсан хохирлыг төлүүлэх ёстой.

Энэ бол шударга ёсны асуудал, ард түмний шаардлага!

УИХ-ын үйл ажиллагаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Холбоотой мэдээ

Улстөр