Онцлох мэдээУИХ-ын үйл ажиллагаа2 мин унших
Ж.Батжаргал: Байгаль орчны хамгаалалтынхаа чиглэл рүү гол бодлогоо чиглүүлэх нь зүйтэй
УИХ-ын чуулганы 2026.11.23-ны өдрийн хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Нэгт, Ер усны салбарын удирдлага зохион байгуулалт менежментийн чиглэлийн юмыг зөв бодмоор байна. Хэдэн нэгжүүдийнхээ удирдлагыг хуулийн хэрэгжилт хангадаг улс гэж хэлчхээд тэрнээс нь юмыг нь холдуулж авч явчхаад холдуулчихсан хойноо тэр улсаар яаж бодлогын хэрэгжилт хангуулдаг юм. Үүнийг бодох хэрэгтэй.
Хоёрт, Улс орны усны нөөцийн зөв менежмент ашиглалтыг зөв харах ёстой. Яагаад тэр хэдэн том гол дээр тохируул урсцын тохируулга хийхгүйгээр бусад голууд дээр нь хийх гээд байгаа юм. Ний нуугүй үнэнийг хэлэхэд гадагшаа урсгалтай ус дандаа том голууд дээрээ л байдаг. Тэрийг яагаад бид ашиглаж болох боломжит нөөцийнх нь түвшинд хүргэн ашиглаж, улс орны эдийн засаг, нийгмийг идэвхжүүлэх, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах бодлого барихгүй байгаа юм? Усны бодлого үүн үү л чиглэгдэх ёстой шүү дээ.
Гуравт, эдийн засгийн хөгжлийг зөв харъя гэвэл улс ардын аж ахуйн салбаруудыг аль болох тэнцвэртэй, зөв хөгжүүлэх бодлогод анхаарах ёстой. Та хэд бол зөвхөн гамшиг аюулын асуудал хөндсөн болохоос биш бусад барилга байгууламжаа хорьчхоод байгаа улс шүү дээ. Гэх мэтчилэнгээр олон зүйлүүдийг эргэж нягталж мэргэжлийн байгууллагуудтай нь ярьж хөөрч байж энэ асуудлыг цааш нь явуулмаар байна. Тийм учраас би УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу бүлэг 5 хоногийн завсарлага авчихъя. Дараагийн орж ирэх гэж байгаа хууль дээр ч 5 хоногийн завсарлага үргэлжлүүлж авмаар байна. Учир нь Б.Мөнхсоёлын хууль бол ганцхан заалт хэрнээ хамгийн адармаатай. Туул голын урд эргээр уулын араар явж байгаа зам чинь зарим тохойрол дээрээ онцгой хамгаалалтын бүс рүүгээ орчихсон байгаад байгаа шүү дээ. Уулын арын зам боль биш ээ үгүй ээ үгүй. Чухал хуулиар далимдуулж бүх юмыг хааж болохгүй. Мөн Хөвсгөл нуур гэхэд баруун эргээрээ ус уул хоёртоо шахагдчихсан баахан кемпүүд байж байгаа. Үүнийг бид бохирдол доройтлоос нь хамгаалъя аа гэвэл инженерийн шугам сүлжээ зам тавихгүйгээр явж болохгүй.
УИХ-ын үйл ажиллагаа
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
