Онцлох мэдээУИХ-ын үйл ажиллагаа2 мин унших
П.Сайнзориг: Иргэдэд газар өмчлүүлэхдээ суурь дэд бүтцүүдийг шийдсэний дараа өмчлүүлдэг байх эсэхийг бодох хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2026.11.13/-ны өдрийн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Нэгт, Иргэдийн зүгээс асууж өгөөч ээ гээд бичээд байгаа учраас л асууж байгаа. Нийслэлийн хэмжээнд газар өмчлөх байдал үндсэндээ таг гацсан. Алслагдсан дүүрэг гэж ярьдаг Багахангай, Налайх, Багануур дүүргүүдэд тодорхой зүгээр боломжууд байдаг. Тэгэхдээ тэдгээр газрууд нь иргэдэд өмчлүүлэх шаардлага хангаж байна уу гэдэг нэг асуудал байгаа. Иргэд газрын эрхийн гэрчилгээ олж авч байгаа боловч тэр нь зам харгуй очоогүй, гэрэл цахилгаан очоогүй, ундны усны эх үүсвэр гаргаагүй байдаг. Ийм байдлаар өмчлүүлчихдэг. Сонгуулийн циклийн үеэр л эрчимждэг тэгээд таг зогсдог нөхцөл байдалтай байна. Цаашдаа газрыг төлөвлөх иргэдэд өмчлүүлэх газрыг бэлтгэл ажлыг төрийн зүгээс магадгүй суурь дэд бүтцүүдийг шийдсэний дараа өмчлүүлдэг байх ёстой юу үгүй юү? Үүн дээр ямар байр суурьтай байна?
Хоёрт, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн үйлчлэх хугацаа дуусах гэж байгаа. Үүн дээр ЗГ мэргэжлийн байгууллага ямар байр суурьтай байгаа бол?
Гуравт, жирийн иргэд газраа өмчилж чадахгүй, хүсэлт өгөөд нэмэргүй гацчихаад байна л гэж байгаа. Үүн дээр ямар шийдэл орж ирж байгаа вэ? Энийг нэг тодорхой хэлээч. ЗГ энэ хуулийн төсөл дээр ямар санал өгсөн бэ? ЗГ-ын санал дүгнэлтийг хайгаад олсонгүй. Нийслэлийн асуудал биш байна. жишээ нь 21 аймгийн аймгийн төвийн сумууд дээр хүн амын тоо ч ихэсчихсэн дээрээс нь газар олгох боломжгүй болчихсон байна. Зарим төвийн сумууд зэргэлдээ сумын газар луугаа орж, газар олгох ингээд сум хоорондын зөрчил үүсгэх асуудал үүсээд байна. Тодорхой зориулалтаар буюу газар тариалан эргээд ХАА-н зориулалтаар ашиглах газрыг төвлөрүүлэх байдал ихэсчихлээ гэж байна. Зарим аймаг сумын газар ганц нэг компанийн мэдэлд орлоо гэдэг зүйлийг яриад байна. Энэ нь алсдаа Монгол Улсын ХАА, МАА газар тариалан хүнсний хангамжийн асуудал дээр аюул учрах эсэхийг хэлнэ үү?
УИХ-ын үйл ажиллагаа
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
