Байр суурь1 мин унших
Н.Алтаншагай: Газрын тухай хуулийн хамгийн гол өөрчлөлт нь юу байв?
УИХ-ын чуулганы /2026.11.13/-ны өдрийн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
Нийслэлд газар шинээр олгохгүй багагүй хугацаа өнгөрчихсөн. Иргэд 0 7-га газраа авъя гэсэн хүсэлтийг уламжлаад байдаг. Би 2000-2024 онд СХД-ийн засаг дарга байсан. 2023 оны долдугаар сард ЗГ-аас шийдвэр гарч, газар олголтыг зогсоосон. Миний санаж байгаагаар энэ хавар буцааж энэ эрхийг нээх чиглэл гарсан. Энэ хэрэгжиж байна уу?
Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын бараг 50-аас илүү хувь нь байгаа, газрын ачаалал маш хүнд. 0,7 га газар олгоход бараг л газаргүй болчихсон.
Иргэд шаардлага тавихаар тэгшхэн, уул ус, гол горхитой ойрхон гэдэг шаардлага тавьдаг. Харин хотын төвтэй ойрхон бол уулын орой дээр ч хамаагүй аваад, тэгшлээд асуудал үүсээд явчихдаг. Хайрга дайргыг нь зарлаа гэдэг ийм маргаан үүсэж байсан асуудлууд бий. Нийслэлийн иргэд өөр аймагт, мөн төрсөн нутаг усандаа 0,7 га газраа авч болох зохицуулалт орсон уу?
Сэтгүүлч Ц.Соёлмаа
