Онцлох мэдээ3 мин унших
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханаас ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаар Боловсролын сайдад хандаж асуулга тавьлаа
Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайханаас ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ:
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан асуулга тавьлаа.
Их хурлын дарга эрхэм гишүүдэд энэ өдрийн мэндийг хүргэе. 2027 оны төсөв батлагдаж байгаа чухал өдөр бид нар 2028 онд ирээдүй болсон хүүхэд залуучууддаа хийх хамгийн гол хөрөнгө оруулалтын асуудал 1-12 дугаар ангийн хүүхдийг бүгдийг үдийн хоолонд хамруулах асуудлыг хөндөж ярьж байгаад туйлын их баяртай байна. 2027 оны төсөвт нийт идтэй хүүхдийн үдийн хоолонд 200 гаран тэрбум төгрөгийн төсөв суусан. Дээрээс нь 6 7 дугаар ангийн хүүхдүүдийг нэмж 140 орчим мянган хүүхдийг нэмж үдийн хоолонд хамруулах боломжийг бүрдүүлсэн. Нийгмийн асуудлуудыг тодорхой шийдсэн төсвийг бид бүхэн баталлаа. Үдийн хоолны хөтөлбөр зөвхөн хүүхдийг хоолоор хангах арга хэмжээ биш. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилт, сурлагын амжилт, эрүүл хооллох дадлыг дэмжихийн зэрэгцээ нийгмийн тэгш боломжийг бүрдүүлэх бодлого юм. Иймээс хүүхдийн хоол тэжээлд зарцуулж буй хөрөнгийг улс орны ирээдүйн хүний хөгжилд оруулж буй урт хугацааны хөрөнгө оруулалт гэж үзэх нь зүйтэй. Манай улсын 12-18 насны сурагчдын 42,4% нь чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундаа, 53,1% нь түргэн хоолыг тогтмол хэрэглэж байна гэдэг судалгаа байгаа. Хүүхдийн хооллолтыг зөвхөн айл өрхийн асуудал гэж орхиж болохгүй.
Сургууль хүүхэд өдөр бүр дийлэнх цагаа өнгөрүүлдэг орчин. Тиймээс сургуулийн орчинд эрүүл шим тэжээлтэй хоол хүнсийг хүртээмжийг бий болгох нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах бодит арга хэмжээнүүд юм. Олон улсын туршлага ч үүнийг харуулдаг. Финлянд улс одоогоор 80 жилийн өмнө бүх сурагчийг үнэ төлбөргүй үдийн хоол хөтөлбөрт хамруулах тогтолцоогоо бүрдүүлж сургуулийн хоолыг боловсролын бодлоготойгоо уялдуулаад явж байна аа. Сургуулийн хоолны хөтөлбөрийн үр нөлөө нь хүүхдийн өсөлт хөгжилт, сургуульд хамрагдалт, сурлагын амжилт, эрүүл хооллох дадал оруулж буй урт хугацааны хөрөнгө оруулалт гэж харах Ёстой ийм хөрөнгө оруулалт өнөөдрийн хүүхэд хүрэхийн зэрэгцээ ирээдүйн эрүүл бүтээмжтэй иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулна аа. Тиймээс 2027 оны төсөвт 6 7 дугаар ангийн сурагчдыг хамруулах шийдвэрийг эхлэл гэж харж байна.
Харин 2028 онд бүх сурагчийг хамруулах зорилтыг бодит ажил болгохын тулд ЗГ Боловсролын яам дараах ажлуудыг хариуцлагатайгаар зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна 1 дүгээрт 2028 онд бүх сурагчдыг хамруулах бодит төлөвлөгөө санхүүжилтийн тооцоо гаргаж улсын төсөвтэй уялдуулах 2 дугаарт хоолны шим тэжээл, илчлэг, хүнсний аюулгүй байдлын нэгдсэн стандартыг мөрдүүл лэх. Сургууль бүрийн гал тогоо, тоног төхөөрөмж, хүний нөөцийн хэрэгцээг шийдвэрлэх 3 дугаарт төсвийн зохь зарцуулалт, хоолны чанар, хүүхдийн хамгаалалтыг тогтмол хянаж үр дүнг жил бүр олон нийтэд ил тод тайлагнах 4 дүгээрт боломжтой хэмжээнд дотоодын хүнс үйлдвэрлэгч орон нутгийн ханган нийлүүлэгчдийг оролцуулснаараа энэ нь эргээд нийгэм эдийн засагт олон эерэг давуу талыг авчрах боломж байна аа гэж харж байна. Эрхэм УИХ-ын дарга гишүүд ээ. Хүүхэд шим тэжээлийн дутагдлаас шалтгаалан хичээлдээ анхаарч чадахгүй зохистой хооллох боломж нь өрхийн орлогоос хамаарч ялгаатай байх учиргүй ээ. Иймд уг асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлж УИХ-ын тогтоол гарган ажлын хэсэг байгуулж өгөхийг хүсье.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
