#КомментОюутолгой2 мин унших

Монголчууд 3 их наядаар тогтохгүй ногдол ашгийг Оюутолгойгоос авах боломжтой!

Монголчууд 3 их наядаар тогтохгүй ногдол ашгийг Оюутолгойгоос авах боломжтой!

Олон нийтийн ахнаарлын төвд буй энэ асуудлаар О.Батнайрамдал гишүүн тодорхой байр сууриа илэрхийлдэг гишүүний нэг. Тэрээр,Оюутолгойн ногдол ашиг болох 3 ихнаяд төгрөгийг тус компани гаргах боломжгүй гэсэн ойлголтыг хаа, хаанаа өгч болохгүй. Хэрвээ мөнгө байхгүй гэж ярьж байгаа хүмүүс тухайн компани санхүүгийн тайлан дээр үндэслэж тайлбарлах хэрэгтэй. Хамгийн энгийнээр Рио Тинто компанийн 3 дугаар улирлын санхүүгийн тайланг веб сайтаар нь ороод харчих хэрэгтэй. Улирал бүр тайлан нь гардаг. 9 сарын 30-ны тайлан нь маш ойлгомжтой байгаа. 

2026.09.30-ны байдлаар ОТ компани 312 мянган тонн зэс олборлоод зарсан. Үүндээ 6 тэрбум долларын орлого 9 сарын 30-ны байдлаар олчихсон явж байна.

Энэ нь баталгаажаад санхүүгийн тайландаа ороод яваад байгаа юм. 6 тэрбум доллар гэдэг нь үйл ажиллагааны зардал болон хөрөнгө оруулалтын зардлаа хасахад ойролцоогоор 3-3,5 тэрбум долларын эерэг мөнгөн урсгал аль хэдийн үүсчихсэн байна гэсэн үг.Тодруулбал, 9 сарын 30-ны байдлаар ойролцоогоор арваад их наяд төгрөгийн эерэг мөнгөн урсгалыг энэ компани дансандаа авчихсан гэсэн үг.  Гэтэл бид нар 3 их наяд төгрөгийн ногдол ашиг төлөх мөнгө байгаа, байхгүй  гэдэг мэдээллийг ярих нь утгагүй юм. Харин ч 3 их наядаар тогтох ёсгүй. ЗГ-ын оруулж ирсэн 3 их наядын ногдол ашгийн асуудал хэлэлцээрийн хамгийн доод түвшин гэж ойлгож байгаа. 3 их наядаас цааш 4, 5, 6 гээд явах бүрэн орон зай бий. 

Оюутолгой

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Холбоотой мэдээ

Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг