Үйл явдалНҮБ1 мин унших
НҮБ-ын Хүн амын сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Өнөөдөр /2026.11.12/ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал Надиа Рашидыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар эх, нярайн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, өсвөр үеийнхний эрүүл мэнд, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үр дүн, цаашдын зорилтын талаар санал солилцов.
Монгол Улсын Засгийн газар эх, хүүхдийн эндэгдлийн түвшнийг 2030 он гэхэд 100,000 амьд төрөлтөд 15 хүргэх зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэг, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой.
2023–2027 онд хэрэгжүүлж буй Улс орны долоодугаар хөтөлбөрийн хүрээнд олгож буй дэмжлэгт талархал илэрхийлж, 2027 оноос хэрэгжүүлэх Улс орны наймдугаар хөтөлбөрийг хамтран боловсруулах, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлохоор санал нэгдлээ.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
