Үйл явдалЕрөнхий боловсрол1 мин унших

Ирэх жил 6, 7 дугаар ангийн 139 мянган сурагчийг үдийн хоолны хөтөлбөрт хамруулах санхүүжилт төсөвт туслаа

Ирэх жил 6, 7 дугаар ангийн 139 мянган сурагчийг үдийн хоолны хөтөлбөрт хамруулах санхүүжилт төсөвт туслаа

Өнөөдөр 2027 оны Улсын төсвийг баталлаа.

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар 2027 оны улсын төсвийг баталлаа. Ирэх онд 6, 7 дугаар ангийн 139 мянган сурагчийг үдийн хоолны хөтөлбөрт хамруулах санхүүжилт төсөвт туссан нь хүүхдийн эрүүл мэнд, сурч хөгжих боломжид оруулж буй бодит хөрөнгө оруулалт юм.

Мөн “Эрүүл мэндийн ажилтны тухай” анхдагч хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтаар дэмжлээ.Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрх, үүрэг, мэргэжлийн хөгжил, нийгмийн баталгааг хуулиар цогцоор нь зохицуулах дараагийн шатны ажил эхэлж байна.

Өнгөрсөн хаврын чуулганы үеэр Боловсролын сайдад тавьсан сурагчдын үдийн хоолны талаарх асуулга ч өнөөдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэгдсэн юм.

Ерөнхий боловсрол

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Холбоотой мэдээ

Боловсрол, Соёл, спорт, залуучууд