Үйл явдалАгаарын бохирдол1 мин унших
Ирэх онд Засгийн газар байгаль орчныг хамгаалах чиглэлд томоохон арга хэмжээ хэрэгжүүлнэ

Ирэх онд Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, эрчим хүчний дэд бүтцийг өргөжүүлэх чиглэлээр томоохон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Тухайлбал,
- Улаанбаатар хотын 60 мянган айл өрхийг цахилгаанаар, 52 мянган өрхийг дулаанаар хангах 300 МВт-ын Дулааны VI цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна.
-Өрхийн нарны эрчим хүчний тоног төхөөрөмжид хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулна.
-Агаарын бохирдлыг бууруулахад 154.3 тэрбум төгрөг зарцуулна.
-Агаарын бохирдлын төлбөрийн орлогыг 2027 оноос орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ.
-Аймаг, Улаанбаатар хотод гэр хорооллын утааг бууруулах, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр бүтээн байгуулалт өрнүүлнэ.
-50 мянган яндан буулгаж, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлнэ
Ингэснээр 2027 оны төсвийн хөрөнгө оруулалт нь эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэж байна.




Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
