#ТойрогУИХ-ын үйл ажиллагаа1 мин унших

"Улсын төсөв 2027"-Гурван дүүрэг

"Улсын төсөв 2027"-Гурван дүүрэг
УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир

Монгол улсын 2027 оны төсөв /2026.11.12/ эцэслэн батлагдлаа.

2027 оны улсын төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар баталсан бөгөөд 3 дүүргийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 23 төсөл, арга хэмжээ батлагдлаа. Ирэх онд санхүүжүүлэх дүн 86,3 тэрбум төгрөг, шинээр 6 ажил эхлүүлэхээр тусгагдаад байна.

Иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ. Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингаас хувь хүний орлогын албан татвар авахгүй.

16 мянган иргэнийг орон сууцтай болоход дэмжинэ. Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ.

Мөн 2027 оны нэг дүгээр сарын нэгнээс ахмад настны тэтгэврийг 10 хувиар, 2027 оны дөрөвдүгээр сарын нэгнээс багш, эмч, соёл спорт зэрэг үйлчилгээний албан хаагчдын цалин 10 хувиар, төрийн захиргааны албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгагдан батлагдлаа.

УИХ-ын үйл ажиллагаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Холбоотой мэдээ

Улстөр