Үйл явдалУрлагийн хөгжил1 мин унших
Улсын Драмын Эрдмийн театр үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна

Монголын мэргэжлийн театрын урлагийн ууган байгууллага Д.Нацагдоржийн нэрэмжит Драмын эрдмийн театр үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ой энэ онд тохиож байна. 1931 онд Засгийн газрын шийдвэрээр “Улсын төв театр” нэртэйгээр байгуулагдаж, С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр анхны хөшгөө нээснээр орчин үеийн мэргэжлийн театрын үндэс суурийг тавьсан түүхтэй. Улмаар 1966 онд их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болж, 2002 оноос “Драмын эрдмийн театр” нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус театр нь Монгол кино үйлдвэр, Цирк, Хүүхэлдэйн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Хүүхэд залуучуудын театр, Филармони зэрэг урлагийн томоохон байгууллагуудын үүсэл хөгжлийн үндэс болж, үндэсний соёл урлагийн салбарт түүхэн хувь нэмэр оруулжээ. Өдгөө 129 ажилтантай тус хамт олон 95 жилийн хугацаанд дэлхийн сонгодог болон үндэсний түүх, домог, хүүхдийн 500 гаруй жүжгийг тайзнаа амилуулж, 2000 гаруй зохиолын урын сан бүрдүүлсний зэрэгцээ “Г.Доржсамбуу академи”-аараа дамжуулан залгамж халаагаа бэлтгэж байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
