Үйл явдалУрлагийн хөгжил1 мин унших
“Үндэсний соёлын байгууллагаар тогтоох журам” батлагдлаа

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Үндэсний соёлын байгууллагаар тогтоох журам”-ыг хэлэлцэн баталлаа.
Тус журмаар үндэсний соёлын байгууллагад тавих шалгуур үзүүлэлт, үнэлгээний аргачлал болон хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбоотой харилцааг зохицуулна.
Журам батлагдсанаар соёлын байгууллагуудын үйл ажиллагааны чадавх, мэргэжлийн манлайлал, үндэсний соёлын өв, үнэт зүйлийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нэгдсэн шалгуур, аргачлалын дагуу ил тод, бодитой үнэлэх эрх зүйн орчин бүрдэж байна.

Урлагийн хөгжил
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
