Үйл явдалЭмэгтэйчүүдийн эрх1 мин унших
"Говийн бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт" Өмнөговь аймагт боллоо

“ГОВИЙН БҮСИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ” ӨМНӨГОВЬ аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Чуулга уулзалтаар жижиг, дунд үйлдвэрлэл, ялангуяа эмэгтэйчүүдийн голлон эрхэлдэг өрхийн бизнесийн хөгжилд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд санхүүжилт, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн дэмжлэгээс гадна бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл, дэд бүтэц, тэгш өрсөлдөх боломж, бизнес эрхлэхэд ээлтэй хууль эрх зүйн орчин нэн шаардлагатай байгааг онцолж байв.
Тэд төрөөс бэлэн мөнгөн дэмжлэг хүсэхээс илүүтэй өөрсдийн хөдөлмөрөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэхийг хүсэж байна.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн санаачлан боловсруулсан ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧИЙН хувьд төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн санал, байр суурийг сонслоо. Тэд дотоодын бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжих, эх оронч худалдан авалтыг бодитой хэрэгжүүлэх, жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэгчдэд тэгш өрсөлдөх боломж бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатайг онцоллоо.
Төрийн бодлого бизнес эрхлэгчдэд зөвхөн дэмжлэг олгохоос илүүтэй өөрсдийн хүчээр хөгжих, зах зээлд шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэхэд чиглэх ёстой.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
