Үйл явдалТүүх, уламжлал1 мин унших
"Монгол бахархлын өдөр"-ийн мэнд дэвшүүлье!

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой "Монгол бахархлын өдөр"-ийн мэнд дэвшүүлье.
Дэлхийг зассан ухаан, дэлгэр уудам нутаг, эв нэгдлийн хүчийг бидэнд өвлүүлсэн Их эзэн Чингис хааныхаа мэлмий гийсэн өдрөөр Монгол хүн бүр бахархан омогшиж, эх орноо хайрлах хайраа бататгах болтугай.
"- Өндөр уулын
хөтөл зорь
Өргөн далайн олом зорь
Хол хэмээн бүү цөх
Явбаас хүрьюү
Хүнд хэмээн бүү цөх
Өргөвөөс даагдъюу
Бие бөх бөгөөс ганцыг ялъюу
Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу
Зуун үйл бүтээвээс үйлийн охь
Үнэнд хүрсэн хүний сэтгэл бөх" хэмээх Чингис хааны сургаал үгийг хүргэе.
Түүх, уламжлал
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
