#Ажлын хэсэгУИХ-ын үйл ажиллагаа1 мин унших
Ажлын хэсэг Эрүүл мэндийн хөгжлийн төв болон программ хангамж нийлүүлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Эрүүл мэндийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг /2026.11.11/ хуралдлаа.
Хуралдаанаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний мэдээллийн сангийн зохицуулалтыг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв болон программ хангамж нийлүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, салбарын цахимжилт, мэдээллийн системүүдийн уялдаа холбоо, нэгдсэн платформ, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын асуудлаар санал солилцов.
Цахим шилжилтийн хүрээнд эмнэлгүүдийн мэдээллийн системийн уялдаа холбоог хангаж, иргэд эмнэлэг хооронд шилжихэд мэдээллээ дахин бүрдүүлэхгүйгээр тусламж, үйлчилгээг тасралтгүй авах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой юм.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
