Үйл явдалУИХ-ын үйл ажиллагаа1 мин унших

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслөө байнгын хорооны хуралдаанд танилцууллаа

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслөө байнгын хорооны хуралдаанд танилцууллаа

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар /2026.11.11/танилцууллаа.

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч С.Эрдэнэболд:

Хуулийн төслийн зорилго нь Тариаланчид хохирол учирсны дараа төрөөс тусламж хүлээдэг тогтолцооноос эрсдэлээ урьдчилан даатгуулж, албан ёсны, нээлттэй мэдээлэлд үндэслэн шуурхай нөхөн төлбөр авдаг тогтолцоонд шилжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.

Хууль батлагдсанаар тариаланчдын цаг уурын эрсдэлийг даван туулах санхүүгийн чадавх сайжирч, орлогын савлагааг бууруулах нөхцөл бүрдэнэ.

Нөхөн төлбөрийн тогтолцоо илүү шуурхай, ил тод болж, хохирол үнэлэх зардал буурна.

Даатгалын хамгаалалт сайжирснаар тариалангийн үйлдвэрлэл банк, санхүүгийн байгууллагын зээл болон хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэнэ.

Нөгөө талаас байгалийн гамшиг, ган, хуурайшлын дараа төсвөөс тухай бүр нөхөн олговор, тусламж гаргах дарамтыг урт хугацаанд бууруулж, эрсдэлийг тариаланч, даатгагч, давхар даатгал болон төрийн хооронд урьдчилан тодорхой зарчмаар хуваарилах боломж бүрдэнэ.

Энэ нь тариалангийн тогтвортой байдлыг хангах, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн эрх зүйн чухал шинэчлэл болно.

УИХ-ын үйл ажиллагаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Холбоотой мэдээ

Улстөр