Үйл явдалАлба хаагчдын нийгмийн асуудал1 мин унших
Зэвсэгт хүчний автотехникийн шинэчлэлийн хүрээнд тээврийн хэрэгсэл хүлээлгэн өглөө

Батлан хамгаалах салбар 2026 оныг “Хүн төвтэй хөгжил- Шинэчлэлийн жил” болгон зарлаж, цэргийн алба хаагчдын ажиллах орчин, нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэхүү зорилтын хүрээнд Зэвсэгт хүчний автотехникийн парк шинэчлэлийг үргэлжлүүлж, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиудад “Юутонг” загварын 20 нэгж автобус, Цэргийн төв эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинуудыг хүлээлгэн өглөө.
Ингэснээр цэргийн алба хаагчдын албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах, бие бүрэлдэхүүний тээвэрлэлтийн хэрэгцээг хангах, нэгтгэл, анги, салбаруудын өдөр тутмын үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай байдлыг хангахад чиглэсэн бодитой хөрөнгө оруулалт болж байна.
Батлан хамгаалах салбарын шинэчлэлийн гол цөм нь хүн бөгөөд цэргийн алба хаагчдынхаа ажиллах нөхцөл, нийгмийн баталгаанд чиглэсэн бодит хөрөнгө оруулалт бүр Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх үндэс юм.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
