#Коммент3 мин унших
Баян-өлгий аймгийн эрчим хүчний салбарт өргөтгөл, шинэчлэлийн ажлуудыг өргөн хүрээнд явуулна

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл тогтоолуудыг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт орж ажиллалаа. Түүнчлэн УИХ-аар хэлэлцэгдэж, Монгол Улсын 2027 оны улсын нэгдсэн төсөв батлагдлаа. Баян-Өлгий аймгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийн хөгжилд тулгамдаж буй дэд бүтцийн асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон цагаас эхлүүлэн миний дэвшүүлсэн тэргүүлэх зорилтуудын нэг билээ.
Баян-Өлгий аймгийн хэмжээнд 420 тэрбум төгрөгийн 27 төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Үүнээс 2027 онд 85 тэрбум төгрөг хэрэгжихээр батлагдлаа.
Нэгд, Баян-Өлгий аймгийн Өлгий сумд 960 хүүхдийн багтаамжтай, 2 сургууль.
Хоёр, Толбо сумын төвд 840 хүүхдийн багтаамжтай сургуулийн нийт санхүүжих дүн нь 21,1 тэрбум төгрөг, 2027 онд 5,7 тэрбум төгрөгөөр санхүүжихээр тусгагдсан байна.
Гурав, Толбо сумаас Дэлүүн сум хүртэлх хатуу хучилттай авто замд нэг дүгээр үе шат нийтдээ санхүүжих дүн нь 41,8 тэрбум төгрөг, харин 2027 онд 3,5 тэрбум төгрөг тусгагдлаа.
Дөрөв, Онцгой байдлын газрын 159 дүгээр салбарын барилга байгууламжийн шинэчлэл нийтдээ 1,5 тэрбум төгрөг,
Тав, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж нийт санхүүжих дүн нь 3,5 тэрбум төгрөг 2027 оны төсөвт орлоо. Энэ хүрээнд аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, авто машин худалдан авахад нийт 3.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.
Зургаа,сумдын цахилгаан хангамжийн өргөтгөл шинэчлэлд нийтдээ санхүүжих дүн нь 11,3 тэрбум төгрөг, 2027 онд 3,6 тэрбум төгрөг санхүүжихээр байна.
11,3 тэрбум төгрөгийн задаргаа:
Булган сум 1,4 тэрбум төгрөг нийтдээ сумын төв болон Ёлт багийн дэд станц. цахилгаан дамжуулах агаарын шугам дахь ухаалаг тоолуур суурилуулах юм. Дэлэм сум 2,1 тэрбум төгрөг. Энэ жилийн санхүүжих дүн нь 700 сая. Алтай сум нийт санхүүжих дүн нь 860,5 сая төгрөг, энэ жил 280 сая төгрөгөөр санхүүжих юм байна. Сингл сум нийт санхүүжих дүн нь 1,8 тэрбум төгрөг, 2027 онд 600 сая төгрөг. Сумын төвийн болон дэд станцын шинэчлэл ухаалаг тоолуур, Ланга сумын төв болон Хөх хөтөл 8 дугаар багийн дэд станц. цахилгаан дамжуулах агаарын шугам, ухаалаг тоолуур санхүүжих нийт дүн нь 1,4 тэрбум төгрөг. Ногооннуур сум нийт санхүүжих дүн нь 2 тэрбум төгрөг. Цагааннуур тосгон, Улаан шулууд Ховд багийн дэд станц, Ухаалаг тоолуур Цахилгаан дамжуулах агаарын шугам, Баяннуур сум 437 сая төгрөг. Хийгдэх ажил нь Цагаан арал багийн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, Ухаалаг тоолуур. Буянт сумын төвд 1,3 тэрбум төгрөг 27 онд санхүүжих дүн нь 400 сая төгрөг гэсэн 8 сумын цахилгаан хангамжийг нийт 11,3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр 2027 оны төсөвт тусгагдсан байна.
Миний бие цахилгааны инженер мэргэжилтэй хүний хувьд эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй техникийн асуудал, цаашдын хөгжлийн хэрэгцээ шаардлагыг мэргэжлийн үүднээс харж, бодитой шийдвэрлэхийг зорьж ирсэн.
Эрчим хүчний найдвартай хангамж бол зөвхөн айл өрхийн өдөр тутмын хэрэглээний асуудал биш. Энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ ажлын байр бий болох, цаашлаад аймаг, орон нутгийн эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл юм.
Тиймээс бид зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангахад бус, Баян-Өлгий аймгийн ирээдүйн өсөлт, хөгжлийг даахуйц эрчим хүчний найдвартай, тогтвортой дэд бүтцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах ёстой.
