Үйл явдал1 мин унших
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) Дарга Б.Батцэцэг Талуудын 31 дүгээр бага хурлын (UNFCCC COP31) үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах бөгөөд уур амьсгал, усны нөөцийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Р.Эдельгериевтэй энэ 11 дүгээр сарын 12-ны өдөр хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхийн чухлыг онцлов. Түүнчлэн Улаанбаатар хотноо зохион байгуулсан UNCCD COP17 бага хуралд оросын тал идэвхтэй оролцож, хэлэлцээний үйл явцад үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.

Талууд цөлжилт, газрын доройтол, гангийн сөрөг нөлөөллийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, усны нөөцийн тогтвортой менежментийг дэмжих чиглэлээр хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Энэ хүрээнд UNCCD COP17 бага хурлаас гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах, даргалагч улсын хувьд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
