#Ажлын хэсэг1 мин унших
Л.Энхнасан: Ажлын хэсэг төсвийн хөрөнгө иргэдийн амьдралд бодит үр өгөөжтэй байх, зардлын үр ашгийг нягтлахад анхаарч ажиллалаа

УИХ-ын үйл ажиллагаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2026.11.23/ Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа.
УИХ-ын гишүүн Л.Энхнасан төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт ажиллалаа.
Тэрбээр "Төсвийн хөрөнгө иргэдийн амьдралд бодит үр өгөөжтэй байх, хөрөнгө оруулалтын ач холбогдол, зардлын үр ашгийг нягтлах нь энэ ажлын гол хариуцлага байв.
Төсөв батлахын зэрэгцээ хэрэгжилтэд нь хяналт тавих нь чухал. Баталсан хөрөнгө зориулалтын дагуу зарцуулагдаж, төлөвлөсөн ажил хугацаандаа хэрэгжиж, иргэдэд үр дүнгээ өгөхөд анхаарч ажиллана" хэмээн тодотгов.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
