Үйл явдал1 мин унших
Ж.Галбадрах: Батлагдсан төсвийн хөрөнгө оруулалт бүр цаг хугацаандаа, чанартай хэрэгжихэд хяналт тавин ажиллана

Монгол Улсын Их Хурал /2026.11.13/ 2027 оны улсын төсвийг эцэслэн баталлаа.
Ирэх оны төсөвт хүний хөгжил, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулах бодлогыг тэргүүн эгнээнд тавьж, хөрөнгө оруулалтын чиглэлд 1 их наяд төгрөгийн санхүүжилтийг тусгалаа.
Энэхүү хөрөнгө оруулалтын хүрээнд 2027 онд улсын хэмжээнд:
- 137 сургууль
- 72 цэцэрлэг
- 41 дотуур байр
- 45 эмнэлгийг шинээр барьж, ашиглалтад оруулна.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
Хүүхэд бүр аюулгүй, стандартад нийцсэн орчинд чанартай боловсрол эзэмших, багш нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах нь манай улсын урт хугацааны хөгжлийн хамгийн чухал суурь юм. Батлагдсан төсвийн хөрөнгө оруулалт бүр цаг хугацаандаа, чанартай хэрэгжиж, үр дүнгээ өгөхөд УИХ-ын гишүүний хувьд онцгойлон анхаарч, хяналт тавин ажиллах болно.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
