Үйл явдал1 мин унших
Орон сууц захиалгын салбарын гажуудлыг засахын төлөөх ажил үргэлжилнэ

УИХ-ын үйл ажиллагаа
ӨБХ-ны хуралдаанаар Орон сууц захиалж, хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явцын талаар Засгийн газрын мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн, ӨБХ-ны дарга О.Номинчимэг:
Олон жил орон сууц захиалгын салбар дахь шүүрэн шанага шиг болсон хяналт, хариуцлагын гажуудлаас үүдэн иргэд хохирсоор байхад бид чагтан түгжээ шиг болсон журам, хууль яриад сууж боломгүй байна. Энэ асуудлыг бодитоор шийдвэрлүүлэхэд анхаарсаар ирсэн, цаашид ч байнга анхаарах болно.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
