#Тойрог1 мин унших
ЧД, СБД-ийн сургуулийн номын сангуудыг эх түүхийн номоор баяжууллаа

Ерөнхий боловсрол
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын номын сангуудад Монголын түүх, өв соёлыг танин мэдүүлэх ном бүтээлүүдийг хүлээлгэн өглөө.
Энэ үеэр хоёр дүүргийн сургуулийн номын санч нарыг Төрийн ордонд урьж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордны түүхтэй танилцууллаа.
"Ном бол хүүхдийн мэдлэг, оюуныг тэлэх хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын нэг. Сургуулийн номын сан бүр чанартай, хүртээмжтэй ном бүтээлээр баялаг байж, хүүхэд бүр ном унших боломжтой байх нь чухал" болохыг Н.Батсүмбэрэл гишүүн онцоллоо.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
