Үйл явдал1 мин унших
Сонгинохайрхан дүүрэгт улсын төсвөөс 97 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаад байна

Улсын нэгдсэн төсөв
НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнгийн Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй хийх өнөөдрийн уулзалт 25, 42 дугаар хороодын иргэдийн уулзалтаар өндөрлөж байна.
Иргэд замын түгжрэл, автобусны хүртээмж, чиглэлийн давхцал, уулзварын зохицуулалт, явган хүний гарц, камерын хяналт, газрын маргаан, газар чөлөөлөлт зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж байна.
Иргэдийн санал, хүсэлтийг ирэх жилийн ажлын төлөвлөгөөнд тусгаж, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажилд онцгой анхааран ажиллана гэдгээ төлөөлөгч тодотгов.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
