Үйл явдал1 мин унших
МАН-ын бүлэг нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцэн дэмжлээ

Монгол Ардын нам
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.12/ болж, нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, бүлгийн гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.
Мөн төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн дотоод үнэт цаас гаргах, төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг сайжруулах асуудлыг НИТХ-ын ээлжит IX хуралдаанд шилжүүлэхээр боллоо.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
