Үйл явдал1 мин унших
“Бүтээлч өсөлт–2026” бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Зүүн бүсийн чуулганд оролцлоо

Зүүн бүс
Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан зохион байгуулж буй “Бүтээлч өсөлт–2026” бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Зүүн бүсийн чуулган өнөөдөр Сүхбаатар аймагт болж байна. Чуулганаар эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, бүс нутгийн бизнесийн хөгжлийн боломжийг хэлэлцэж, тэдний санал, санаачилгыг төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэхийг зорьж байна.
Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд нар оролцож, Зүүн бүсээс сонгогдсон гишүүдийн мэндчилгээг хүргэж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох, тулгамдсан асуудлыг тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх санал, санаачилгыг төрийн бодлогод тусгуулахад анхаарч байна.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
