#Коммент2 мин унших
Авлига хороололд зөвшөөрөл өгсөн, хариуцлагагүй албан тушаалтнууд хариуцлагаас мултарч үлдэхгүй шүү!

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Акуа гарден буюу “Авлига хороолол” -ийн асуудлаар Улсын дээд шүүхээс шийдвэр гарсан сурагтай. Хэрвээ үнэн бол хохирсон иргэд асуудал удахгүй яригдаж эхэлнэ гэж мэдээллээ.
Тухайлбал тэрбээр, "Төрийн албан хаагчидтай холбоотой асуудлаар хариуцлагын тогтолцоо маш сайн ажилламаар байна. Дээд шүүхээс Акуа Гарден буюу "Авлига хороолол" гэж нэрлэдэг акуа гардентай холбоотой Дээд шүүхийн шийдвэр гарсан гэдэг мэдээлэл байна. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол холбогдох албан тушаалтнууд хохирлыг барагдуулахтай холбоотой харилцааг шийдвэрлэх шаардлагатай. Би БОАЖ-ын сайдаар 2022 оны нэг сард томилогдоод Акуа Гардентай холбоотой асуудлыг холбогдох төрийн байгууллага, сайд нарт нь явуулж байсан. Ялангуяа нийслэл, БХБЯ гэх зэрэг холбогдох албан тушаалтнуудад явуулсан ч авч хэлэлцээгүй. Тэр үед бол 2 давхар дээрээ явж байсан. Үнэндээ олон удаа асуудлыг хөндсөн, "боломжгүй" гэдгийг хэлсэн.
Ер нь цаашдаа хариуцлагын асуудлыг хөндөх ёстой! ААН -үүд болохгүй гэдгээ мэдсээр байж барьдаг, зөвшөөрөлтэй гэж дайрдаг, төрийн албан тушаалтнууд нь авсан авлигалдаа тухайн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахаар хичээдэг, ар өврийн хаалгаа хэрэглэдэг байх жишээний! Үүнээс болоод ард иргэд хохирдог хэлбэр цаашдаа байж болохгүй гэдгийг маш олон удаа хэлж байгаа.
Хариуцлагагүйн зудыг байхгүй болгох тал дээр ажиллах ёстой
Тэгэхээр бид цаашдаа төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх тал дээр ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Үндэсний аудитын газраас илэрсэн зөрчлийн дагуу тодорхой албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ мэт аль аль талдаа хариуцлагын асуудлыг хөнддөг, хариуцлагагүйн зудыг байхгүй болгох тал дээр ажиллах ёстой. Эс бөгөөс иргэдийн асуудал хохиролтой үлддэг хэлбэр үргэлж оршсоор л байна.
Өргөдлийн байнгын хороогоор асуудал яригдсан. Ялангуяа орон сууцын цалинтай холбоотой асуудлууд хохиролтой холбоотой асуудлууд яригдаж байгаа. Э.Бат-Үүл даргын үед буюу 14 жилийн өмнө дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаас хохирсон иргэд 14 жилийн хугацаанд орон сууцдаа ороогүй, төлбөр мөнгө авч чадаагүй зарим ньгудамжинд шахуу явцгааж байна. Гэх мэтчилнээс авхуулаад эргээд хариуцлагын асуудал болон бусад асуудлуудыг ярихаар нэг удаагийн хууль санаачилъя, тэрийг нь төрөөс даая гэдэг ч юм уу.
Ингээд холбогдох албан тушаалтнууд дандаа хариуцлага хохирлоос мултарч үлдэж байгаа тогтолцоо цаашдаа байхгүй болох ёстой, засагдах ёстой, буруутай албан тушаалдаа хариуцлага хүлээдэг байх ёстой. Ингэж гэмээ нь тухайн албан тушаалтны гаргаж байгаа шийдвэр хуульд нийцсэн эс нийцсэн байдлаас улбаатайгаар тухайн албан тушаалтнууд ажилдаа хариуцлагатай ханддаг байх зарчим тогтохоор байна.
Акуа гарден буюу "авлигал хороолол"-той холбоотой асуудал дээр холбогдох бүх шатад шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлага хүлээж, хохирч байгаа иргэдийн хохирлыг барагдуулах ёстой. Үүний төлөө би дуу хоолойгоо хүргэж, байнга араас нь шахаж ажиллана гэдгээ албан тушаалтнуудад хэлчихье" гэв.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
