Үйл явдал1 мин унших
Хулгайчдаас төрийг цэвэрлэж, түмний тархи толгойг амраах цаг болсон!

УИХ-ын гишүүн П.Батчимэг УИХ-аас зохион байгуулсан байгуулсан хэлэлцүүлэг, сонсголын үр дүнг шаардсан дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Сүүлийн үед Их Хурал дээр хичнээн олон Түр хороо байгуулагдаж, хэлэлцүүлэг хийж, сонсгол хийв.
Үр дүнд нь яг юу болов?
Түр хороо байгуулах, сонсгол хэлэлцүүлэг хийх нь заавал үр дүнтэй байх ёстой.
Энэ олон хулгай, луйвар, ард түмний боломжийг хулгайлсан, төрийн их луйварчдын бүлэг хэргийг эцэслэх болоогүй юу. @ АТГ, хууль хүчний байгууллага ажлаа хийж, иргэдийг төөрөгдүүлж, хий хоосон тархи угааж, талцуулахаа болих цаг болсон бус уу.
Аливаа зүйлд эцэс төгсгөл гэж буй.
Монголын төр ийм хүчгүй, сүргүй болох гэж үү.
Бие биендээ барьцаалагдсан хулгайчид хэн нь ч хэндээ хэлэх үггүй, барих барьцаагүй болж, аалзны торонд орооцолдсон шд
Байнга хуурч, хаацайлж, бөөцийлж, хуйвалдаж, сүүлдээ бүр даажигнаж, доог тохуу болгож, ордонд таг хуйвалдах бүү хэл гадаадад хэсэг бүлгээр дайжиж, жаргаж амьдарсан ичгүүр сонжуургүй доншуучлагч хулгайчдаас төрийг цэвэрлэж, түмний тархи толгойг амраах цаг болсон" гэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
