#Тойрог1 мин унших
Дүүргийн иргэддээ 2027 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө

НИТХ-ын Төлөөлөгчид болон дүүргийн удирдлагуудын хамтаар өнөөдөр /2026.11.15/ 2027 оны нийслэлийн төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд иргэдийн саналыг тусгах зорилгоор Баянхошуу бүсийн иргэдтэй уулзлаа.
Иргэдийн зүгээс газар чөлөөлөлт, дахин төлөвлөлт, орон сууцны хороолол барих, нийтийн тээврийн чиглэлийг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нохой муурын устгалыг эрчимжүүлэх шаардлага байгааг хэлж байна.

Уулзалтад Нийтийн тээврийн бодлогын газрын дарга, сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх хоёрдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн, дүүргийн менежер болон бусад холбогдох алба, хэлтсийн мэргэжилтнүүд оролцож, иргэдэд мэдээлэл хүргэлээ.
Мөн дүүргийн 10, 11, 28 дугаар хорооны иргэдтэй уулзах үеэр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай хүрэлцэн ирж Сонгинохайрхан дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2027 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл өглөө. Тэрбээр дүүрэгт 8,6 км хатуу хучилттай авто зам, үерийн далан, хоёр сургууль, нэг цэцэрлэг барихаар 2027 оны улсын төсөвт тусгасныг онцоллоо.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
