Үйл явдал1 мин унших
Хөгжлийн банкны эрх зүйн орчны шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийллээ

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, геополитикийн эрсдэл болон Монгол Улсын хөгжлийн бодлого, тэр дундаа Хөгжлийн банкны эрх зүйн орчны шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийллээ.
Монгол Улс хөгжлийн ололт амжилтаа бататгаж, эдийн засгаа төрөлжүүлэх, байгалийн баялгаа зохистой ашиглах, хувийн хэвшлийг дэмжихэд онцгой анхаарч байна.
Мөн ирэх 4–5 жилийн хугацаанд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид эдгээр тэргүүлэх чиглэлийг тусгах, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
