#Коммент1 мин унших
Авлигын шатыг доороос нь биш, дээрээс нь шүүрдэх ёстой!

Манай улсад нөлөө бүхий албан тушаалтай хүмүүс баримттай, баримтгүй гэмт хэргийн шинжтэй мэдээлэл "дураараар" ярьж, нийгэмд айдас хүйдэс, үл ойлголцол төрүүлдэг болсон. Тухайлбал өнгөрсөн амралтын өдөр хотын дарга асан Х.Нямбаатар ноцтой мэдээлэл олон нийтэд өглөө. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "МАН төрийн эрх мэдлийг авлигын пирамид болгон хувиргасан гэдэг нь харагдаж байна" хэмээн мэдэгдлээ.
Тэрээр, Жирийн иргэн биш Ардын намын дөрвөн хууль зүйн сайд байсан хүмүүс бие биен рүүгээ баримт шидэлцэж, хэн нь ямар хэмжээний хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна.
Эдгээр хүмүүсийн ярианаас МАН төрийн эрх мэдлийг авлигын пирамид болгон хувиргасан гэдэг нь харагдаж байна
Хамгийн ноцтой нь авлигын мөнгөөрөө сонгуулийн саналыг худалдан авч, төрийн эрхийг хууль бусаар луйвардсан тухайгаа ярьж байна. Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь сая сая ам.доллар зөөдөг, иргэдийн саналыг хэрхэн хулгайлсан тухай мэдээлэл ч зах зухаасаа ил болж байна. Энэ бол ТОГТОЛЦООНЫ АВЛИГА.
Монгол улсаар тоглож байгаа энэ гэмт хэрэгтнүүдийн үйлдлийг таслан зогсоож, төрөөс холдуулах цаг болсон байна" хэмээн мэдэгдээд байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
