Онцлох мэдээ1 мин унших
Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дөнгөж сая мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдлээ. Тодруулбал, "Сүүлийн нэг сарын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, институт руу зарим нэг гэмт бүлэглэл эрээ цээрээ алдсан довтолгоо хийж, Монгол Улсын нэр хүндийг гутаан доромжилсон, Монголын ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйл явдал хийлээ.
Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг нь Монголын ард түмний нэр хүнд рүү халдаж байна гэсэн үг. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа руу халдаж байна гэсэн үг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Ингэж болдог юм болов уу. Ерөнхийлөгч гэдэг бол хариуцлагатай албан тушаал. Тиймээс сошиалд янз бүрийн юм бичээд, тайлбарлаад байж болохгүй. Монгол Улсад хүн засаглахгүй. Хууль засаглана.
Өчигдөр АН-ын бүлэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгөөд үнэн мөнөө тогтоолго гэж шаардаж байна лээ. Энэ тавьсан шаардлага зөв. Би санал нийлж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаад шалгуулаад нэр төрөө сэргээлгэнэ. Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгнө. Улмаар миний нэр төрийг гутаан доромжилж байгаа хүмүүсийг хуулийн байгууллагад өгч шалгуулна" гэсэн юм.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
