Үйл явдал1 мин унших
“ИХ ЗОХИОЛЧ ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ-120” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “ИХ ЗОХИОЛЧ ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ-120” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.
Монгол Улсын Засгийн газраас Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол шийдвэр гаргаж, их зохиолчийн төрөлх Төв сайхан нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сум, орон нутгийн удирдлагууд оролцож, хамтарч ажиллаж байгаа билээ.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, "Их зохиолч Д.Нацагдоржийн оюуны санааны их өвийг судалж, эргэлтэд оруулан, хойч үедээ өвлөн уламжлуулахад энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол түмний оюун санаа мөнхөд дэлгэрэхийн ерөөл өргөе" гэв.




Сэтгүүлч Б.Хонгорсайхан
