Онцлох мэдээ1 мин унших

“Эх хэл-Нэг Монгол” уриан дор монгол хэлний багш нарын зөвлөгөөн болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” Төрийн ордонд болж байна.

Энэ удаагийн зөвлөгөөнийг “Эх хэл-Нэг Монгол” уриан дор зохион байгуулж нь монголчууд дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаагаас үл хамааран эх хэл, өв соёлоороо холбогдож, үндэсний эв нэгдэл, оюун санааны дархлаагаа бэхжүүлэхийн чухлыг илэрхийлж байгаа юм.

Төрөөс хэлний талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, эх хэлний боловсролын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэн, бодлогын санал, зөвлөмж боловсруулах зорилготой энэхүү зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсролын яам болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын байгууллагын багш, удирдах ажилтан, эрдэмтэн судлаач, арга зүйч, боловсролын байгууллагын мэргэжилтнүүд зэрэг 800 орчим төлөөлөгч оролцож байгаа бөгөөд дараах зургаан чиглэлээр салбар хуралдаанууд өрнөж байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хуваалцах

Холбоотой мэдээ