Үйл явдал1 мин унших
Төгсөх ангийн сурагчидтай уулзлаа

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ирээдүйд хэн болж төлөвших, ямар мэргэжил эзэмшиж, амьдралынхаа ямар замыг сонгохоо эрэлхийлж яваа төгсөх ангийн сурагчидтай уулзаж, хүсэл мөрөөдөл, зорилгынх нь талаар халуун дотно яриа өрнүүллээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
Сурагчид эмч мэргэжил эзэмших, гадаадад анагаах ухаанаар суралцах, эмч хүний хариуцлага, мэргэжлийн сорилт бэрхшээлийн талаар олон сонирхолтой асуулт тавьж байв. Тэдний хүсэл мөрөөдөл, мэдлэгт тэмүүлэх эрмэлзэл, зоригтой асуултуудаас Монголын ирээдүй болсон залуусаараа үнэхээр бахархлаа.
Уулзалтын үеэр залуустаа таван зүйлийг захиж хэллээ. Үргэлж суралцаж, мэдэхгүй зүйлээсээ бүү ич. Хүн хүнээ хайрлаж, хүнлэг сэтгэлтэй бай. Багаа хүндэлж, мэдлэг чадвараа бусадтай харамгүй хуваалц. Алдаж бүдэрсэн ч дахин босох тэвчээр, тууштай байдлаа бүү алд. Ямар ч мэргэжил эзэмшсэн хүн чанар, ёс зүйгээ эрхэмлэж яваарай.
Албан тушаал, ажлын байр өөрчлөгдөж болох ч хүний мэдлэг, чадвар, хуримтлуулсан туршлага, хүн чанар насан туршийн үнэ цэн хэвээр үлддэг. Тиймээс өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, илүү сайн хүн болж төлөвших нь хамгийн чухал.
Түүнчлэн хиймэл оюун ухаан, технологийн эрин үед хиймэл оюун (AI)-ыг өөрийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх туслах хэрэгсэл болгон ашиглаж сурах, дэлхийд өрсөлдөх чадвараа хөгжүүлэхийн чухлыг онцоллоо.




Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
