Үйл явдал1 мин унших
“Төрийн өмчит компаний өмчлөлийн бодлого”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүн Б.Энхбаяр ЗГХЭГ-ын даргын хувьд сүүлийн 3 сар ахалж ажиллан боловсруулсан “Төрийн өмчит компаний өмчлөлийн бодлого”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
Н.Учралын Засгийн газар ажлаа эхлэхэд төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газар нийт 174 байсан бол өнөөдөр 101 болж цөөрөөд байна. Энэ бол “Чөлөөлье” санаачилгын бодит үр дүн.
УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн “Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-ын төсөлд энэ тоо 2030 он гэхэд 85 болж буурна.
Төр хувийн хэвшилтэйгээ бизнес булаацалддаг явдлыг халж, төрийн өмчит компаниудын томилгоо, гэрээ, зарцуулалтыг ил тод болгон, төрийн өмчийг эзэн нь болсон ард түмний хяналтад оруулан, үнэ цэн, өгөөжийг нь өсгөнө.
Төрийн өмчийн компаний нийт 7 их наяд төгрөгийг ирэх 3 жилд олон нийтийн эзэмшилд шилжүүлэх замаар үр өгөөжийг нь 3 дахин нэмэгдүүлэх нь энэхүү бодлогын цөм нь байх болно.