Үйл явдал1 мин унших
Эрх чөлөөт тусгаар улсаа тунхаглан зарласны 102 жилийн ойн мэнд хүргэе!

Туурга тусгаар Монгол Улсын иргэн танд Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт өдрийн 102 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Энэ өдөр бол бидний өвөг дээдсийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, хүсэл зориг биеллээ олж, Монгол Улс төрт ёс, бүрэн эрхт байдлаа дэлхий дахинд тунхагласан бахархалт өдөр юм.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс минь өнө мөнхөд мандан бадарч, Монгол түмний минь заяа буян тэгш, хийморь золбоо өөдөө байх болтугай!
