Үйл явдал1 мин унших

Бор-Өндөрийг сумын статустай болгох асуудал олон том асуудлыг араасаа дагууллаа

Бор-Өндөрийг сумын статустай болгох асуудал олон том асуудлыг араасаа дагууллаа

Өчигдөрийн УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаас хамгийн их цаг зарцуулж маргаан дэгдээсэн нь "Бор-Өндөр сум байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудал байв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 57-3-т заасныг баримтлан Хэнтий аймгийн Дархан сумын таван багийн иргэдийн нийтийн хурал, Дархан сумын ИТХ-аас Дархан сумыг хэвээр үлдээж, шинээр Бор-Өндөр сум байгуулах санал гаргасныг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ.

Сэтгүүлч ts8060